Сарнай цэцгийн тухай...

Сарнай цэцэг бол дэлхий дээрх хамгийн түгээмэл цэцэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Бүх л зууны турш сарнай цэцэг нь хайрын үг болж дурлалт хосуудын сонголт байсаар ирсэн. Цэцгийн хатан гэгддэг сарнай цэцэг өөрийн гэсэн хэлтэй юм байна. Жнь: Танд бэлэглэсэн цэцгийн баглаанд хар өнгийн сарнай цэцэг байвал бэлэглэгчё этгээд тун хэрсүү бодолтой нэгэн болохыг анхааруулж байна гэсэн үг. Харин улаан, шар өнгийн сарнай цэцгийн хослол нь " би чамтай түр хугацаанд болзож байгаа шүү" гэдгийг, улаан хар өнгийн сарнайн хослол нь "Би чамд ухаангүй дурлаж байна" хэмээн хэлж байдаг гэнэ. Мөн дан цагаан цэцгийн баглаа нь ариун сайхан сэтгэлийн бэлгэдэл болдог. Тайваний ёс заншлаар нэг ширхэг улаан сарнай бэлэглэх нь "Ганцхан чамд хайртай" гэсэн утгыг агуулдаг бол 11-ширхэг сарнай нь "Чи надад таалагддаг'' гэсэн санааг илэрхийлдэг байна. Мєн 99 ширхэг сарнай бэлэглэх нь "Vvрд хамт байгаач" гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ шvv.

Цэцэг болгон, цэцгийн өнгө бүрт өөрийн гэсэн нууц утга агуулга, илэрхийлэл нуугдаж байдаг. Бас цэцгийн баглаанд орсон тоо ширхэг нь ч олон зүйлийн тухай өгүүлдэг.
Цэцгийн тоо
1, 3 ба 5 ширхгээр боосон баглаа бэлэглэж болох ч 2 ба 4-р боосон цэцгийн баглаа хэзээ ч бүү өг. Сондгой тоогоор боосон цэцгийн баглаа нь амьдралын эрч хүч, эерэг энергийг билэгддэг байна.
1 цэцэг - Чи зөвхөн минийх
3 цэцэг - Чамтай цуг ертөнцийн хязгаар хүрэхийг хүсч байна.
5 цэцэг - Би чамд хайртай
7 цэцэг - Сүй тавихдаа барьдаг уламжлалтай
9 цэцэг - Би чамайг найзаа гэж боддог.
10 цэцэг - Чиний төлөө ямар нэгэн юм хийхийг хүсч байна.
11 цэцэг - Чи миний анд нөхөр
12 цэцэг - Бидэнд одоогоор хүнд байгаа хэдий боловч удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ.
13 цэцэг - Би чамайг үзэн ядаж, жигшин зэвүүцэж байна.
14 цэцэг - Чи надад байгаа бүх юм 15 цэцэг - Чи миний хайр хүндэтгэлийг хүлээж авна уу? Цэцгийн өнгө
Шар, цэнхэр, улаан зэрэг цэцгийн өнгө бүр өөр өөрийн гэсэн утгыг илэрхийлдэг.
Цагаан цэцэг - гэм зэмгүй, хар хоргүй сэтгэлийг
Шар цэцэг – хайр сэтгэлтэй болсныг
Ягаан цэцэг - хайр дурлалыг
Хурц тод улаан цэцэг - хайр дурлалдаа шатаж байгааг
Цэнхэр цэцэг - үнэнч сэтгэлийг
Ягаан болон нил ягаан цэцэг - энх тайван, итгэлцлийг
Хар цэцэг - үхлийг бэлэгддэг байна.




Цагаан цэцэгс
Гэрийн хошоонгор - намайг бодож яваарай
Шиваантэг - Би зовж байна. (аз жаргалгүй байна)
Сараана цэцэг - цэвэр цэмцгэр, энхрий байдал
Башир цэцэг - гэм зэмгүй, буруугүйг
Хонин нүдэн цэцэг - надад итгэж болно, итгэл даана
Голт бор - залуугийн гэнэн томоогүй занг
Алтанзул цэцэг - би чамайг дахин хайрлаж чадахгүй

Шар цэцэгс
Шиваантэг - Би чамд сэтгэл зүрхээ өгч байна.
Нил цэцэг - Чи миний аз жаргал
Сарнай - Хөрч байгаа хайр сэтгэл, хардалт сэрдэлт
Алтанзул - Би чамд хайртай.
Ягаан
Башир цэцэг - Би чамд сайн сайхныг хүсч байна.
Улаан
Шиваантэг цэцэг - Би чамд хайртай
Башир цэцэг - Цэвэр ариун хайр сэтгэл
Сарнай цэцэг - Чамайг бүхнээс илүү хүсч байна
Алтанзул цэцэг - Зүүдэндээ чамайг хардаг
Цэнхэр (хөх)
Цахилдаг - Би чамайг хүндэлдэг
Нил цэцэг - Чамд үргэлж итгэдэг
Нил ягаан голт бор - Би чиний энхрийллийг маш их хүсэж байна
Хар алтан зул цэцэг - Чамтай хамт үхэхийг хүсэж байна.


Сарнай цэцгийн гоёмсог цоморлиг зөвхөн нүд баясгах төдийгүй эрүүл мэнд гоо сайханд нөлөөлөх ашигтай бодисууд агуулдаг гэнэ.

1. Нүүрэн дээрх батга бол жинхэнэ гамшиг .
Батгатай тэмцэхэд сарнай цэцгийн жин тустай шүү. Аяга халуун усанд хоёр цайны халбага хатаасан сарнай цэцгийн дэлбээг хийгээд тагла . Хөрмөгц нь шүүж аваад ханданд хөвөн , эсвэл марль хийж шингээгээд нүүрнийхээ асуудалтай хэсэг дээр тавиарай . Иим жинг өдөр алгасаж тавибал үрэвслийг арилгаж , царайны өнгийг сайжруулдаг.
2. Нүд улайж үрэвсэх
Хурц гэрэлтүүлэг , компьютэр , шороо тоос хүчтэй салхи , ажлын хэт ачаалал зэргээс шалтгаалан нүд улайх , нулимс гоожих нь бий .Энэ тохиолдолд сарнай цэцгийн хандалж, бүлээсгэсэн жинг хоёр зовхиндоо 15 минут тавиарай.
3. Үс хагтах.
Шампуниас үл хамааран үс хагтах нь бий. Тэгвэл дараах жорыг хэрэглэхийг зөвлөе.100 гр халгайн дээр нэг литр ус хийж 0,5 гр сарнай цэцгийг нэмж хийнэ. Энэ бүхнийг зөөлөн гал дээр хагас цаг орчим буцалгаад шүүж авна. Бий болсон хандаар ус нэмэн толгойгоо зайлвал хаг түргэн арилна
4. Толгой өвдөхөд
Толгой хүчтэй янгинаж өвдвөл эм бэлдмэл уухыг яаралгүй доорх жорыг хэрэглээд үзээрэй . Хүйтэн устай аяганд гурван хоолны халбага сарнай цэцгийн ус болон хоёроос гурван дусал шингэн гавар , эсвэл гаа хийнэ . Уусмалд хоёр алчуур норгоод дух , дагзандаа 10 минут тавиариа .
5. Сэтгэл санааг өөдрөг болгох .
Гадаа дотор ч “бүрхэг өдрүүд цөөнгүй тохиолддог . Иим үед сарнай цэцгийн тосыг хүзүү , бугуйндаа түрхвэл та үнэрт нь дороо сэргээд явчихна. Аливаа юм бүхэн сайн муу хоёр талтай байдаг.



Хамгийн сайхан зүйл ч хамгийн мууг байнга хажуудаа дагуулдаг. Төрөл бүрийн үзэсгэлэнт цэцэгнүүдээс бараг хүн бүрийн дуртай цэцэг гэвэл сарнай цэцэг яах аргагүй мөн. Гэвч сарнай цэцгийг өөрийнхөө байнга байх өрөөнд байрлуулж огтхон ч болохгүй гэнэ. Учир нь сарнай цэцэг хүний эрч хүчийг байнга сорж, эрт хөгшрөлт явагдуулдаг муу талтай аж. Тэр тусмаа Европчууд сарнайг бие биедээ тэр болгон бэлэглээд байдаггүй, бэлэглэсэн ч өөрийнхөө байнга байх өрөөнд огт тавьдаггүй гэнэ. Тэгэхээр бүсгүй та хэн нэгнээс сарнай цэцгийг бэлгэнд авбал өөрийн ажлын өрөөнд болон амьдран суудаг өрөөндөө байрлуулахаас татгалзах хэрэгтэй юм байна шүү.
Харин өнгөний хувьд
Улаан – Хайр сэтгэлийн
Ягаан – Залуу насны
Шар – Түр зуурын салалт, сүй тавих
Ногоон – Эв найрамдлын
Нил ягаан - Үхэшгүй мөнх, үүрдийн сэтгэлийн
Цэнхэр - Үнэнч шударгын бэлгэдэл болдог бөгөөд эрэгтэй хүнд энэ өнгийн цэцэг бэлэглэх нь ухаалаг бүсгүйчүүдийн сонголт гэгддэг.
Харин цагаан цэцэг нь ариун сайхан сэтгэлийг илэрхийлэх бөгөөд ихэвчлэн гэрлэсэн хосод өгөх юм уу, оршуулгын үеэр хэрэглэдэг.







Ямар цэцэг бэлэглэх вэ? 
  Хүн бүхэнд цэцэг бэлэглэх шаардлага зайлшгүй гардаг. Наад захын жишээ гэвэл, сургуулийн хүүхдүүд есөн сарын нэгэнд цэцгийн баглаа бариад сургууль руугаа явдаг шүү дээ. Ингээд бодохоор цэцэг бидний амьдралын салшгүй хэсэг байж, бид өөрсдөө цэцэг бэлэглэх “урлаг”-ийг төгс эзэмшдэг байх ёстой мэт. Гэвч яагаад ч юм бэ эсрэгээр болчихоод байдаг. Ялангуяа эрчүүд маань энэ тал дээр олон бэрхшээлтэй тулгардаг нь үнэн. Тэд цэцгийн баглаа бэлэглэхээс хаашаа ч бултаж чадахгүй гэдгээ ухаан санаагаараа мэдэрдэг бөгөөд худалдаж авсан баглаагаа “авч явахад амар болгох” зорилгоор гялгар цаас, уутаар “сайн далдалж” аваад эргэн тойрноо болгоомжтой харан “цөмийн зэвсэг” авч яваа мэтээр сэтгэлт бүсгүй рүүгээ гүйдэг. Цэцэг бэлэглэх асуудалд ийм байдлаар хэрхэвч хандаж болохгүй.  харин хайртдаа баяр баясгалан бэлэглэнэ гэдэг утгаар нь ойлгох хэрэгтэй.  Бэлэглэх цэцгийнхээ ядаж өнгийг нь сольж байвал сайн. Уламжлал болсон улаан сарнайн оронд ягаан, цагаан гээд олон өнгөнөөс сонгож болно шүү дээ. Эсвэл гурван том цэцгийн оронд долоон жижиг цэцэг сонгох гэх мэт олон хувилбар байдаг. Хэрэв таны бүсгүй цэцэгт үнэхээр дуртай бол сарнайн оронд цахирмаа, сараана, эсвэл ямар нэгэн өвөрмөц бүтэцтэй цэцэг бэлэглэвэл дургүйцэхгүй болов уу. Бэлэглэх цэцгээ олон төрөл зүйл болгох нь улам сонирхол төрүүлдэг. Гэхдээ энэ өдөр заавал хайртай цэцгийг нь бэлэглээрэй. Ингэснээр та түүнд ямар их хайртайгаа цэцгээр дамжуулан хэлж байна гэсэн үг. Цэцэг сонгож байхдаа баглаанд орох цэцгийн тоо сондгой байх ёстойг санаарай. Дэлбээ нь урагдаж, сэмрээгүй, үзүүр нь шарлаж, үрчийгээгүй, ишийг нь тайрсан хэсэг харлаагүй эсэхийг сайн харах хэрэгтэй. Одоо сав, баглаа, боодлын талаар хэдэн үг дурдъя. Баглааг сайхан, зохицуулж боож чадвал ямар ч цэцэг сайхан харагддаг. Гэвч хэтэрхий “гял цал” боодол, тууз зэрэг нь эргээд цэцгээ гутаачих тал байдал. Баглаа, боодол нь цэцгийг тодотгож өгөх ёстой болохоос өнгө зүсийг нь дарж хэрхэвч болохгүй. Тиймээс эрээн мяраан цаасны оронд энгийн гялгар цаас сонгосон нь дээр. Боогоогүй цэцэг яг л та өөрөө түүсэн мэт илүү шинэхэн, сэтгэл хөдөлгөм харагддаг. Гэхдээ байнга баглаагүй цэцэг бэлэглээд байвал таныг баглаа, боодолд мөнгө, цагаа хэмнэсэн мэт сэтгэгдэл төрүүлж болох талтайг анхаараарай. Сайхан боосон цэцгийн баглааг сонгож болно. Гэхдээ хайртай хүндээ ердийн нэг зүйл өгч байгаа юм шиг зүгээр л “Май!” гээд өгчихвөл хамаг зүйлийг баллаад хаячихна гэсэн үг. Цэцгийн баглааг өгөхдөө хайртай хүнтэйгээ уулзах үед /гудамжинд, гэртээ/ өгч болно.  Цэцэг бүр өөрийн илэрхийлэлтэй бас хэлтэй. Харин та тэр тухай хэр мэдэх вэ? Сарнай цэцэг хайр сэтгэлийг бэлгэддэг бол цоморлигоо нээгээгүй ганц ширхэг улаан сарнайг шинэхэн танилцсан бүсгүйдээ барьвал сэтгэлээ илчилж байгаагийн илэрхийлэл болдог ажээ. Хонгорзулыг хамгийн дотно хүндээ барьдаг. Астраг ихэвчлэн баяр ёслолын үед хэрэглэдэг. Лилиг хуримын цэцэг хэмээдэг гэнэ. Канног дотно хүндээ бэлэглэдэг байна. Хар сарнай хамгийн ховор цэцэгт тооцогддог. Хамгийн хайртай хүндээ бэлэглэвэл зохимжтой.



                                                 

                                                                        Улаан сарнай

Улаан сарнай бол эрт дээр үеэс хайр дурлалын бэлэгдэл болж ирсэн. Эрт үед хүмүүс хайртай хүндээ улаан сарнай өгдөг байсан нь “ Би чамд хайртай” гэсэн үгийг илтгэдэг байсан байна. Тэгвэл одоо ч гэсэн хүмүүсийн дунд энэ хандлага үйлчилдэг. Мөн улаан сарнай нь үзэсгэлэн гоо байдлын бэлэг тэмдэг болдог ба ер нь бүх төрлийн бэлэг тэмдэгүүдийг өөртөө багтаасан байдаг. Улаан сарнай бүх үеүүдэд бэлэг тэмдэг болсоор ирсэн ба хурим найрыг дандаа улаан сарнайгаар чимдэг байснаас хайр дурдалын бэлэг тэмдэг болсон байна.  Тэгэхээр та хайртай хүндээ баглаа улаан сарнай бэлэглэх аваас зүрх сэтгэлээ илчилж болох гайхалтай арга байх болно.
                                                           Яагаан сарнай
Эрт дээр үеэс ягаан сарнайг урлаг мэтээр шүтэж ирсэн бөгөөд хамгийн анхны сарнайн төрөл гэж үздэг байна.  Ягаан сарнай бол сүр жавхлан, хээнцэр тансаг байдлын бэлэг тэмдэг болдог. Шагшин гайхах, бахдах сэтгэлээ ягаан сарнайгаар илэрхийлдэг байна. Ягаан сарнай нь мөн баяр баясгалан, хүндэтгэлийг илтгэдэг байна.Гэхдээ улаан сайрнайг бодвол арай эелдэг зөөлөн утга илэрхийлдэг.
Гэхдээ ягаан сарнай нь дотроо маш олон төрөл байдаг ба мөн өөр өөрийн гэсэн утга учир агуулдаг. Жишээ нь:
Тод яагаан сарнай нь талархал, хүндэтгэлийн утга санааг агуулах ба баярласан сэтгэлээ илэрхийлэх уламжлалт арга гэж болно.
Гэгээтэй, бүдэг ягаан сарнай нь зөөлөн даруу байдал, бахдал болон хайр энэрэлийг илэрхийлдэг байна.
                           Шар сарнай


Нарны өнгөлөг, гэгээн өнгөтэй шар цэцэг нь дулаан уур амьсгал, болон аз жаргалыг илтгэдэг. Шар цэцгийг ихэнхдээ сайн найз нөхдөдөө өгдөг байна. Яагаад гэвэл шар сарнай нь баяр баясгалан болон сайн нөхдийн бэлэг тэмдэг болдог.
Шар сарнайг хамгийн сүүлд нээн илрүүлсэн байна. Тэгсэн хэдий ч түүний нэр хүнд маш хурдан дэлгэрсэн гэдэг. Мөн шар цэцэгний нэр хүндтэй болох болсон нэг шалтгаан нь түүний сайхан үнэртэй холбоотой. Сарнайнууд дотроос шар сарнай хамгийн гоё үнэртэй байдаг.
Гэсэн хэдий ч нэг хэсэг шар сарнайг сөрөг байдлаар бодож байсан үе бий. Шар сарнайг атаа хорсол, бүтэлгүй хайрыг өгүүлдэг гэсэн бодолтой хүмүүс их байсан ч энэ нь цаг үе өнгөрхийн хэрээр замхран алга болж, одоо харин найз нөхөд, баяр баясгалангийн бэлэг тэмдэг болсон юм.
Та хэрвээ сэтгэл санаа нь гундангүй байгаа хэн нэгэнд шар сарнай бэлэглэх тухай бодож байгаа бол та үнэхээр зөв шийдвэр гаргасан гэж хэлмээр байна. Шар сарнайнаас өөр ямар ч цэцэг хүнийг хөгжөөж эрч хүч өгдөгөөрөө гүйцэхгүй гэж хэлмээр байна.

                                                                           Цагаан сарнай
Цагаан сарнай нь гэнэн цайлган байдал, болон цэвэр ариун байдлыг илтгэдэг ба ихэнхдээ хурим болон шинэ зүйл эхлэх бэлэг тэмдэг болдог байна. Мөн цагаан сарнай нь нэр алдар, хүндэтгэлийн бэлэг тэмдэг болдог. Гэсэн хэдий ч цагаан сарнай бас маш нууцлагдмал цэцэг юм.
Цагаан сарнай нь сүйт бүсгүйн гарт байдгаараа эв нэгдэл, ёс суртахуунт байдал, шинэхэн хайрыг илтгэдэг.
Мөн танд гэж зөвлөхөд та хэрвээ хайртай хүнтэйгээ суух тухай бодож байгаа бол хайрт хүндээ цагаан сарнайг бэлэглээрэй. Энэ нь ирээдүйд хуримыг авчирдаг гэж эртнээс бэлэгшээж ирсэн байна.                       
                                                          Улбар шар сарнай
Улбар шар өнгийн сарнай нь хүсэл тачаал болон урам зоригын нэгдэл болсон байдаг. Тиймээс улбар шар сарнай нь хүсэл тачаал болон сэтгэл хөдлөл, дүрэлзсэн романтик байдлын бэлэг тэмдэг болдог. Тэгэхээр улбар шар өнгийн сарнай нь маш их утга илгээнэ гэсэн үг.
Мөн улбар шар сарнай нь “ би чамаар бахархаж байна” гэсэн утгатай байдаг.

                                    
                                                    Лаванда буюу чирнээлэн ягаан сарнай

Энэ сарнай нь маш их зүрх сэтгэл, төсөөллийг агуулсан байдаг. Түүний гоё ганган үзэмж нь ид шидийн, сэтгэл татам байдлын бэлэг тэмдэг болдог. Лаванда сарнайг хүмүүс анхны харцаар дуралсан сэтгэлээ илчлэхдээ хэрэглэдэг. Мөн түүний гоё өнгө нь эрх ямба болон сүр жавхлант байдлыг илтгэдэг.
Мөн лаванда сарнайг авсан хүн тухайн мөчийг хэзээ ч мартадгүй гэж ярих нь байдаг.
 


Та одоо сарнайн утга ба түүний өнгөний утга учрыг ойлгосон тул одоо та хэнд , хэзээ ямар цэцэг өгөхөө мэдлээ гэсэн үг юм.Танд амжилт хүсье.





No comments: